мэдэхгүй (live)

мэдэхгүй (live)

Mxrningstar

作词 : Azzaya Buyanbat

作曲 : Azzaya Buyanbat

Ертөнцийг үзэх тусгалд

Мянга мянган оддын дундаас

Чи миний мэдэх

Цор ганц гялалзах гэрэлт цох

Үнэртэх үнэр чинь ховор тохиох борооны үнэр

Үүр цайх үед тэнгэрээс нь бууж ирсэн чи сахиусан тэнгэр

Үлээсэн салхиар дамжиж ирдэг чиний хэлсэн үгс

Үйлдэл хэрэггүй, байгаа чинь надад дэндүү төгс

Дэндүү төгс

Чи дэндүү төгс

Чи дэндүү төгс

Ертөнцийг үзэх тусгалд

Мянга мянган оддын дундаас

Чи миний мэдэх

Цор ганц гялалзах гэрэлт цох

Огторгуй харанхуйг

Гэрэлтүүлэгч гэгээ

Үйлдлээр илэрхийлэшгүй

Хүслийн минь эцсийн цэг

Бид хоёр эсрэг тэсрэг

Бас нэмэх хасах цэнэг

Гэвч яагаад ч юм мэдэлгүй

Таталцана нэгэн зэрэг

Чамаас цацрах эрчим хүч

Цахилгаан долгион намайг татна аа

Өглөөний нар минь

Агаар мандлаас гаран дээр минь

Бүжиглэхийг чинь би харна аа

Ертөнцийг үзэх тусгалд

Мянга мянган оддын дундаас

Чи миний мэдэх

Цор ганц гялалзах гэрэлт цох

Саарал үүлнээс доош унах

Сая сая сувдан дуслуудаас

Зөвхөн чихэнд минь сонсогдох

Эгшиглэнтэй хонх

мэдэхгүй (live)

мэдэхгүй (live)

Mxrningstar

00:00 / 00:00